• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Ахмад настан-Хэрэглэгч" хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

Эрүүл насжилтыг дэмжих, хамгаалах чиглэлээр Нэгдсэн Үндэстний байгууллагаас 2019 оны олон улсын ахмадын өдрийг "Настнуудын тэгш байдлыг хангацгаая" уриан дор тэмдэглэхээр болсон билээ. ЭМЯ, ЭМДЕГ, ХЭҮК, Геронтологийн үндэсний төв хамтран 2019 оны 10 дугаар сард ахмад настнуудад нийгмийн эрүүл мэнд, эрх, эрх чөлөөний талаарх хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Ахмад настан-хэрэглэгч" сургалтыг Чингэлтэй дүүргийн ахмадуудад зохион байгуулж, ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал "Настны эрхийг хамгаалах нь" сэдвээр хичээл заалаа. Уг сургалтыг Геронтологийн үндэсний төв санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус төвөөс "Настны цогц тусламж үйлчилгээ" удирдамжийг боловсруулжээ.

Мөн сургалтын үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас настанд олгох хөнгөлөлттэй эм болон бусад үйлчилгээний талаарх мэдээллийг өгчээ. Сургалтыг Чингэлтэй, Баянгол дүүргийн Ахмадын хороонд зохион байгуулжээ.