• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэхээр НҮБ-ын шинжээч ажиллаж байна

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд "Бизнес ба хүний эрхийн талаар баримтах үндсэн зарчмууд”-ыг шинэчлэн баталсан бөгөөд ингэснээр аливаа бизнесийн үйл ажиллагааны үр дүнд хүний эрх зөрчигдөх асуудлыг урьдчилан сэргийлэх зорилгоор үлс орнуудын түвшинд заавал мөрдөх стандартыг анх удаа боловсруулсан юм. "Бизнес ба Хүний эрх” Ажлын хэсгийг 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс байгуулсан бөгөөд 5 гишүүнтэй. Засгийн газар, аливаа байгууллагаас хараат бус энэхүү ажлын хэсэг нь Хүний эрхийн зөвлөл ба НҮБ-ын Ерөнхий ассемблейд ажлаа тайлагнадаг. Тус ажлын хэсгийн гишүүн, НҮБ-ын бие даасан эксперт  хүний эрх, үндэстэн дамнасан корпораци, бизнесийн бусад байгууллагуудтай холбоотой асуудал эрхэлсэн хатагтай Маргарет Юнк Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйд үнэлгээ өгөх зорилгоор 2012 оны 10 дугаар сарын 8-18-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа билээ. Тэрээр 2012 оны 10 дугаар сарын 10-11-нд Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан "Монголын Уул уурхай ба Хүний эрх” сэдэвт бага хуралд оролцож, "Уул уурхайн бизнест холбогдох олон улсын хүний эрхийн хэм хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан юм. Бие даасан экспертүүдийн ажлын хэсгийн гишүүний хувьд энэхүү айлчлал нь мэдээлэл цуглуулах анхны томилолт бөгөөд Үндсэн зарчмуудтай холбоотой асуудлыг мөн авч үзэх юм. Тэрбээр Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнгээ 2012 оны 12 дугаар сарын 4-5-нд Женев хотноо болох "Бизнес ба хүний эрхийн форум”-аар хэлэлцүүлж, Хүний эрхийн зөвлөлд 2013 оны 6 дугаар сард албан ёсоор тайлагнах юм байна. Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд-ыг доорх хаягаар үзнэ үү. http://www.un-mongolia.mn/web/publications/HR_PUB_11_3_Inter%20EN.pdf