• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Их, дээд сургуулиудын багш нарт “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт семинар зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт 1 өдрийн семинарыг 2019 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан оюутан, залуучуудад олгож буй хүний эрхийн боловсролын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн хичээл зааж буй багш нарын хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг, чадавхийг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрөөр олгож буй хүний эрх, жендэрийн талаарх үзэл баримтлал, ойлголтыг нэгтгэх зорилготой байв.

Семинарт 9 их, дээд сургуулийн 10 гаруй багш оролцож, “Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо”, Хүний эрхийн олон улсын индекс: Монгол улсын эрэмбэ, түвшин, “Хүний эрхийн боловсрол”, “Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал”, “Жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Жендэрийн ялгаварлан гадуурхалт”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл” зэрэг сэдвээр сургалт мэдээлэл авлаа.