• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ, тулгамдсан асуудал" сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ удаагийн уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00–10:00 цагт “МАНСУУРУУЛАХ БОДИС, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЛЭЭ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухай оролцоно.

Зорилго:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Оролцогчид:

Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

ХЭҮК 51-262752, ННФ 128-313207