• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисоос хамаарал бүхий иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тулгамдсан асуудлууд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг сар бүрийн 3 дахь 7 хоногийн пүрэв гаригт зохион байгуулсаар ирсэн билээ. 2019 оны 09 дүгээр сарын уулзалтыг “Монгол Улсад тулгамдаж буй хар тамхины хэрэглээ, хууль эрх зүйн хяналт” сэдвээр хийсэн юм. Уулзалтад оролцогчид болон иргэдийн зүгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон гарц гаргалгаа, шийдлийн талаар мэдээлэл авах хүсэлтийг гаргасан тул 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний уулзалтыг “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисоос хамаарал бүхий иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тулгамдсан асуудлууд” сэдвээр Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, иргэний нийгмийн байгууллага, цагдаагийн байгууллага, сэтгэл судлаачид зэрэг төлөөллийг оролцуулсан олон талт хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

Манай арга хэмжээ ямар нэгэн төлбөр хураамжгүй бөгөөд хүссэн хүн бүр оролцох боломжтой. "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262752 (Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, референт З.Бадмаараг), 11-313207 (Нээлттэй нийгэм форум ТББ, хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа)