• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нанзадын ГАНБАЯР

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Нанзадын ГАНБАЯР Төрсөн огноо, газар: 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Боловсрол: Нийслэлийн 24 дүгээр дунд сургууль ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн факультет, Эрхүүгийн Улс төрийн оройн их сургуулийг 1971-1976 онд төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Эрдмийн зэрэг цол:        Хууль зүйн ухааны магистр Ажилласан байдал: 1976-1984 онд Улсын Дээд шүүхийн зааварлагч, тасаг, хэлтсийн дарга, гишүүн 1984-1987 онд Улаанбаатар хотын Шүүхийн дарга, ерөнхий арбитрч 1987-1990 онд МАХН-ын Төв хорооны Ахлах зааварлагч 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд 1993-1999 онд Улсын Ерөнхий прокурор 1999 онд Хууль зүйн яаманд Сайдын зөвлөх 2000-2013 оны 2 дугаар сарын 6-ныг хүртэл Шүүхийн Ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 2013 оны 2 дугаар сарын 7-наас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байна. Гавьяа шагнал: 1993 онд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх 1981 онд Улс хувьсгалын 60 жилийн ойн медаль 2000 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2000 онд Төрийн тэргүүн түшээ, тэргүүн зэрэг 2001 онд Улс хувьсгалын 80 жилийн ойн медаль 2006 онд Сүхбаатарын одон 2006 онд "Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил”-ийн ойн медаль 2012 онд Монгол Улсын Гавьяат хуульч цол тэмдгээр тус тус шагнуулсан.