• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх жижиг тэтгэлэгт хамрагдах төслүүд шалгарлаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх жижиг тэтгэлгийн хөтөлбөрт дараах төслүүд шалгарсан байна.   Төслийн нэр Хэрэгжүүлэгч байгууллага       "Мэдээллийн эрх чөлөө ба хүний эрх” Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл   "Хүүхэд бүрийг эс хайхрах хүчирхийллээс хамгаалъя” Нийгмийн дэвшил – Эмэгтэйчүүд хөдөлгөөний Дорнод аймаг дахь салбар     "Үндэстний цөөнхийн эрх – Хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх” Казак эмэгтэйчүүдийн Арулар холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл     "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд мониторинг хийх, ажилд зуучлах” Баянхонгор аймаг дахь ХБИ-ийн Чөлөөт Үйлдвэрчний эвлэл     "Хараагүй иргэдэд эрх зүйн мэдлэг олгож, эрхээ хамгаалах чадавхийг дээшлүүлэх” Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо – Хөвсгөл аймаг дахь салбар Энэхүү хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллагуудаас 31 төсөл бичиж ирүүлсэн. Төслийн шалгаруулалтыг ХЭҮК, НҮБХХ болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 5 хүнтэй Шалгаруулах комисс 2 үе шаттайгаар хийсэн болно.  Шалгаруулалтад дараах үзүүлэлтийг гол үндэслэл болгосон байна. Үүнд:  Төслийн үндэслэл, хүний эрхэд холбогдох байдал  Төслийн зорилго, үр өгөөж   Төслийн тогтвортой байдал, цаашид хэрэгжүүлэх чадавхи  Байгууллагын ажлын туршлага, холбогдох санаачлага  Төсвийн бодит байдал Төсөл шалгаруулах удирдамжид заасны дагуу Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, мөн байгуулагдаад хоёроос доош жил үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын төслийн саналыг Шалгаруулах комисс хүлээж аваагүй болно. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс