• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" сэдэвт лекцэд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулж буй хүний эрхийн цуврал лекц арга хэмжээнд Та бүхнийг урьж байна. Энэ удаагийн лекцийг МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн Ахлах багш, судлаач, доктор (PhD) Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од "Сонгогчийн эрхийг хамгаалах нь: Саад бэрхшээл, түүнийг даван туулах нь" сэдвээр 2019 оны 11 дүгээр сарын 29-нд уншина.

Лекц тус өдөр 15 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.
Суудлын тоо хязгаартай тул 51-262752 дугаарын утсаар, эсвэл ch.bilguun@nhrcm.gov.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Жич: Манай арга хэмжээ сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд ямар нэгэн төлбөр хураамжгүй болно.