• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тайлбар

Тайлбар

Нийгмийн сүлжээний isee.mn цахим хуудаст “Г.Занданшатарын захирамжийн дагуу Ж.Бямбадоржид 50 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгожээ” гэсэн мэдээлэл гарсан байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга асан Ж.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 68 дугаар захирамж гарсан билээ. Комиссын дарга асан Ж.Бямбадорж нь төрийн албанд 40 жил ажилласан төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журамд заасны дагуу тэтгэмж авах эрхтэй болно. Үүний дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, тэтгэмж олгосон болно.

Гэтэл энэ асуудлаар isee.mn зэрэг цахим хуудаст УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, зохих байгууллагуудад үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлсэн мэтээр ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэн байх тул энэхүү тайлбарыг хийж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС