• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газар

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь Тамгын газартай. 2001 оны 2 дугаар сарын 2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Комиссын Ажлын алба байгуулагдсан. Ажлын албаны дүрмийг Комиссын дарга баталж, орон тоо, цалингийн санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоодог байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсантай холбогдуулан Тамгын газар болж өөрчлөгдлөө. Комиссын Тамгын газрын ажилтнууд төрийн захиргааны албан хаагчид байдаг. Тамгын газар нь Комиссын тасралтгүй, хэвийн жигд үйл ажиллагааг хангах, дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. Тамгын газар нь Комиссын чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх 4 хэлтэс, нийт 46 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Чойжоогийн АЛТАНГЭРЭЛ – Тамгын газрын дарга
Утас: 51-260284
Цахим шуудан: ch.altangerel@nhrcm.gov.mn

ГОМДОЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС

Комиссын гишүүд гомдол, мэдээлэл шалгах, хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;
  2. Хамтран ажиллах санамж бичиг, гэрээний хүрээнд болон хуульд заасан үндэслэл, гомдол, мэдээллиийн мөрөөр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй объектуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх;
  3. Гомдол, хяналт шалгалтын дагуу хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;
  4. Комиссоос зохион байгуулсан хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын хувийн хэрэг хөтөлж, мэдээллийг тогтмол шинэчлэх;
  5. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулах;
  6. Тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
  7. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  8. Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;
  9. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулах болон Улсын Их Хуралд хүргүүлэхэд оролцох;
  10. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, хариу өгөх;
  11. Комисст гаргасан өргөдөл, гомдолд дурдсан асуудлын талаар дүн шинжилгээ хийх, мэдээллийн эх сурвалж болгох;
  12. Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх;
  13. Шүүхэд нэхэмжлэл гаргах ажлыг хариуцан гүйцэтгэх, нотлох баримт бүрдүүлэх;
  14. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах;
  15. Зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог боловсронгуй болгох үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл тогтмол солилцох.
  16. Шаардлагатай тохиолдолд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, нэгжид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох.

1.Тогоохүүгийн ИХТАМИР - Хэлтсийн дарга
Утас: 51-262786
Цахим шуудан: t.ikhtamir@nhrcm.gov.mn
2. Лхагвасүрэнгийн ДҮГЭРСҮРЭН - Ахлах референт
Утас: 70000222
Цахим шуудан: l.dugersuren@nhrcm.gov.mn
3. Баянсуурийн НАНДИНЦЭЦЭГ - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт
Утас: 51-262971
Цахим шуудан: b.nandintsetseg@nhrcm.gov.mn

4.Галбадрахын УУГАНБААТАР - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт

Утас: 51-262971

Цахим шуудан: g.uuganbaatar@nhrcm.gov.mn

5.Балганы МӨНХ-ЭРДЭНЭ - Гомдол хариуцсан референт

Утас: 51-262971

Цахим шуудан: b.munkh-erdene@nhrcm.gov.mn

ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх, хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай санал уламжлах үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх;
  2. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргах;
  3. Хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх үүднээс төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, хүний эрхийн судалгааны талаарх мэдээллийн сан бүрдүүлэх;
  4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
  5. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулахад оролцох, Улсын Их Хуралд хүргүүлэх;
  6. Илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын болон УИХ-ын Байнгын Хорооны тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих;
  7. Албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга зүй, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  8. Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг албан, албан бус болон насан туршийн боловсролын тогтолцоогоор дамжуулан олгохыг дэмжих, зохион байгуулах, холбогдох талуудтай хамтран ажиллах;
  9. Комиссын хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт явуулах;
  10. Хүний эрхийн сурталчилгааг олон төрөл, хэлбэрээр зохион байгуулах, үр дүнг үнэлэх;
  11. Хүний эрхийн асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, хүний эрхийн асуудлыг сурталчлах, олон нийтэд түгээхийг урамшуулах, дэмжих, хамтран ажиллах;
  12. Хүний эрхийн онолын болон практик судалгааг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

1.Ганхуягийн АГАР-ЭРДЭНЭ – Хэлтсийн дарга
Утас: 51-262902
Цахим шуудан: g.agarerdene@nhrcm.gov.mn
2. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ – Ахлах референт
Утас: 51-262902
Цахим шуудан: z.unurjargal@nhrcm.gov.mn
3. Чулуунбаатарын АРИУНАА – Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 70 000 444
Цахим шуудан: ch.ariunaa@nhrcm.gov.mn
4. Хишгээгийн ЦЭЦГЭЭ - Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 70 000 444
Цахим шуудан: kh.tsetsegee@nhrcm.gov.mn
5.Гантогтохын ЗОЛЗАЯА – Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 70 000 444
Цахим шуудан: g.zolzaya@nhrcm.gov.mn
6.Чинбаатарын БИЛГҮҮН – Түр орлон гүйцэтгэгч
Утас: 70 000 444
Цахим шуудан: ch.bilguun@nhrcm.gov.mn

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  1. Хүний эрхийн талаарх олон улсын гэрээг соёрхон батлах, нэгдэн орох хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийх;
  2. Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, соёрхон батлах, тайлагнахыг дэмжих сурталчилгаа, нөлөөллийн ажлыг явуулах;
  3. Хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Засгийн газар биелүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
  4. Олон улсын хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын илтгэл боловсруулахад санал өгөх, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн илтгэл боловсруулах, хүргүүлэх;
  5. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд НҮБ-ын гэрээний Хороодоос гаргасан зөвлөмж, НҮБ-ын тусгай илтгэгчдийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  6. НҮБ-ын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэн үндэсний хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх, стратегийн өмгөөлөл явуулах, хувь хүнийг төлөөлөн НҮБ-ын гэрээний хороонд гомдол, мэдээлэл гаргах үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
  7. Олон улсын гэрээ, конвенцийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгааны ажил явуулах;
  8. Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудтай идэвхитэй, тууштай хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  9. Иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  10. Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн дүрмийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  11. Комиссын хуулиар хүлээсэн чиг үүрэгт нийцсэн зорилго бүхий олон улсын хамтын ажиллагааны байгууллага, сүлжээнд гишүүнээр элсэх, гишүүний хувиар идэвхитэй үйл ажиллагаа явуулах;
  12. НҮБ-ын, бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцооны байгууллагууд, бусад улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох;
  13. Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хуулийн этгээд болон олон улсын байгууллагууд, гадаад улс орнуудын элчин сайдын яам, хөгжлийн агентлагуудтай хамтран ажиллах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  14. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулах болон Улсын Их Хуралд хүргүүлэхэд оролцох.

1.Өлзийсумъяагийн УНДРАХ - Хэлтсийн дарга
Утас: 51-262915
Цахим шуудан: u.undrakh@nhrcm.gov.mn
2. Төмөртогоогийн АРИУНАА - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 51-262915
Цахим шуудан: t.ariunaa@nhrcm.gov.mn
3. Эрдэнэбаатарын ТУУЛ - Олон улсын гэрээний эрх зүй хариуцсан референт
Утас: 51-262915
Цахим шуудан: e.tuul@nhrcm.gov.mn


ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Комиссын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, захиргааны удирдлагын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, тайлагнах, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа болон сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Комиссын хуралдааныг зохион байгуулах, архив, албан хэрэг хөтлөлтийг дүрэм журам, стандартад нийцүүлэн хөтлөн явуулах, санхүү, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалт болон мэдээллийн технологийн асуудлыг хариуцах үндсэн чиг үүрэгтэй.

1.Цээхээгийн АДЪЯАХИШИГ – Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
Утас: 51-262751
Цахим шуудан: ts.adiyakhishig@nhrcm.gov.mn

2.Загдаагийн БАДМААРАГ – Олон нийтийн харилцаа, сурталчилгаа хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: z.badmaarag@nhrcm.gov.m

3.Эрдэнэбаатарын МӨНХЗУЛ - Дотоод хяналт шалгалт хариуцсан референт
Утас: 51-262931
Цахим шуудан: e.munkhzul@nhrcm.gov.mn
4. Даваагийн НАНСАЛМАА - Хүний нөөц хариуцсан референт
Утас: 51-262931
Цахим шуудан: d.nansalmaa@nhrcm.gov.mn
5. Батмөнхийн МӨНХ-УНДРАА - Бичиг хэргийн ажилтан
Утас: 51-262931
Цахим шуудан: munkh-undraa@nhrcm.gov.mn
6. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Ахлах нягтлан бодогч
Утас: 51-262589
Цахим шуудан: s.narmandakh@nhrcm.gov.mn
7. Гансүхийн УЯНГА – Мэдээллийн технологи хариуцсан ажилтан, Нярав
Утас: 51-262752
Цахим шуудан: g.uyanga@nhrcm.gov.mn
8. Дамдинсүрэнгийн ХАЛИУНАА - Даргын туслах
Утас: 51-266506
Цахим шуудан: d.khaliunaa@nhrcm.gov.mn

9.Мягмаржавын СЭРСМАА - Бичиг хэргийн түр ажилтан
Утас: 51-262931
Цахим шуудан: m.sersmaa@nhrcm.gov.mn


ОРОН НУТАГ ДАХЬ АЖИЛТНУУД

АРХАНГАЙ АЙМАГ
Сүхбатын МӨНГӨНЗАЯА - Референт
Утас: 70332122
Цахим шуудан: arkhangai@nhrcm.gov.mn

Архангай ХЭҮК цахим хуудас

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
Лхагвын УРАНЧИМЭГ - Ахлах шинжээч

Утас: 70427322
Цахим шуудан: bayan-ulgii@nhrcm.gov.mn

Баян-Өлгий ХЭҮК цахим хуудас

БАЯНХОНГОР АЙМАГ
Баярмагнайгийн СОДОНЦЭЦЭГ - Референт
Утас: 70442422
Цахим шуудан: bayankhongor@nhrcm.gov.mn

Баянхонгор ХЭҮК цахим хуудас

БУЛГАН АЙМАГ
Дагийгийн МӨНХСАЙХАН - Референт
Утас: 70342122
Цахим шуудан: bulgan@nhrcm.gov.mn

Булган ХЭҮК цахим хуудас

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
-
Утас: 70484322
Цахим шуудан: govi-altai@nhrcm.gov.mn

Говь-Алтай ХЭҮК цахим хуудас

ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Батаагийн НАРАНБААТАР - Референт
Утас: 70543422
Цахим шуудан: govisumber@nhrcm.gov.mn

Говьсүмбэр ХЭҮК цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМАГ
Эрдэнэтөгсийн Болортуяа- Ахлах шинжээч
Утас: 70370722
Цахим шуудан: darkhan-uul@nhrcm.gov.mn

Дархан-Уул ХЭҮК цахим хуудас

ДОРНОГОВЬ АЙМАГ
Чулуунбатын НАНДИН-ЭРДЭНЭ - Ахлах шинжээч
Утас: 70523422
Цахим шуудан: dornogovi@nhrcm.gov.mn

Дорноговь ХЭҮК цахим хуудас

ДОРНОД АЙМАГ
Дамдинсүрэнгийн ДУГАРСҮРЭН - Референт
Утас: 70582122
Цахим шуудан: dornod@nhrcm.gov.mn

Дорнод ХЭҮК цахим хуудас

ДУНДГОВЬ АЙМАГ
Төмөрбаатарын БАЯРЦЭЦЭГ – Референт
Утас: 70592622
Цахим шуудан: dundgovi@nhrcm.gov.mn

Дундговь ХЭҮК цахим хуудас

ЗАВХАН АЙМАГ
Чимэддоржийн НАРАНХҮҮ – Референт
Утас: 70462522
Цахим шуудан: zavkhan@nhrcm.gov.mn

Завхан ХЭҮК цахим хуудас

ОРХОН АЙМАГ
Утас: 70350522
Цахим шуудан: orkhon@nhrcm.gov.mn

Орхон ХЭҮК цахим хуудас

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Б.ОТГОНЖАРГАЛ – Ахлах шинжээч
Утас: 70322122
Цахим шуудан: uvurkhangai@nhrcm.gov.mn

Өвөрхангай ХЭҮК цахим хуудас

ӨМНӨГОВЬ АЙМАГ
Ганбаатарын НАРАНГОО – Референт
Утас: 70530122
Цахим шуудан: umnugovi@nhrcm.gov.mn

Өмнөговь ХЭҮК цахим хуудас

СҮХБААТАР АЙМАГ
Хүрэлбаатарын НАРАНЦЭЦЭГ – Референт
Утас: 70510222
Цахим шуудан: sukhbaatar@nhrcm.gov.mn

Сүхбаатар ХЭҮК цахим хуудас

СЭЛЭНГЭ АЙМАГ
Дашнямын ГАНТУЛГА – Ахлах шинжээч
Утас: 70362345
Цахим шуудан: selenge@nhrcm.gov.mn

Сэлэнгэ ХЭҮК цахим хуудас

ТӨВ АЙМАГ
Уртнасангийн ЧОЙЖИЛСҮРЭН – Ахлах шинжээч
Утас: 70272822
Цахим шуудан: tuv@nhrcm.gov.mn

Төв ХЭҮК цахим хуудас

УВС АЙМАГ
Ядамцоогийн ХОНГОРЗУЛ – Референт
Утас: 70453222
Цахим шуудан: uvs@nhrcm.gov.mn

Увс ХЭҮК цахим хуудас

ХОВД АЙМАГ
Мөрдоржийн ӨНӨРМАА – Ахлах шинжээч
Цахим шуудан: khovd@nhrcm.gov.mn

Ховд ХЭҮК цахим хуудас

ХӨВСГӨЛ АЙМАГ
Мөнхдэлгэрийн ТУНГАЛАГМӨРӨН – Референт
Утас: 70388022
Цахим шуудан: khuvsgul@nhrcm.gov.mn

Хөвсгөл ХЭҮК цахим хуудас

ХЭНТИЙ АЙМАГ
Дагвын ЭРДЭНЭБАЯСГАЛАН – Ахлах шинжээч
Утас: 70562322
Цахим шуудан: khentii@nhrcm.gov.mn

Хэнтий ХЭҮК цахим хуудас

Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Үзэх