• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хэрээр хүн ам зүй, эдийн засаг, соёлд өөрчлөлт орж, нийгмийн дэд бүтэц, үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нь ихсэх хандлагатай байна. Иймд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх эрх чөлөөнд гарч буй өөрчлөлтүүд, нөхцөл байдлыг үнэлэх, кэйс тохиолдлыг судлах мониторингийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 онд хийж байна.

Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн үнэлгээг хийхээр ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 06-р сарын 29-нөөс 07-р сарын 04-ний өдрүүдэд Булган, Орхон, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Үнэлгээг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр нийт 8 аймагт хийж, дүн мэдээллийг 2021 онд УИХ-д өргөн барих "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-д тусгах юм.

Манай Ажлын хэсэг үнэлгээ мониторингоос гадна уг томилолтын хугацаанд орон нутаг дахь хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулж байна.