• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төлөөлөн нэхэмжлэл

Төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа: Төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээний холбогдох зүйл заалтыг үндэслэл болгодог. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх; Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах; Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг Ажиллагсад  хөдөлмөрийн гэрээ  буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа  ажил  олгогч хүлээх; Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол  төрийн албан хаагч  албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа  хуулийн этгээд  буюу төр хариуцан арилгах; Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг Бусдын нэр төр, алдар хүнд,  ажил  хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээх; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд; Комисс байгуулагдсан цагаас нийт 19 төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан төлөөлөн нэхэмжлэлийн бүртгэл      № Он Шүүх Нэхэмжлэлийн товч утга Нэхэмжилсэн хохирлын хэмжээ Хангасан хохирлын хэмжээ Төлөөлөн нэхэмжлэл гаргасан 1 2003 ЧД-ийн шүүхэд Нийслэлийн ИТХТ-ийн 2002 оны 46-р тогтоолыг хүчингүй болгуулах /Орон нутгаас нийслэл хотод шилжин ирэгсдээс үйлчилгээний хөлс авах тухай тогтоол/ Орон нутгаас нийслэл хотод шилжин ирэгсдээс үйлчилгээний хөлс авахыг зогсоож, НИТХТ-ийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Комиссын дарга С.Цэрэндорж 2 2004 БЗД-ийн шүүхэд Иргэн Э нь хилсээр эрүүгийн хэрэгт холбогдон 6 жил, 8 сар, 23 хоног хоригдож, 4 удаа цаазаар авах ял сонсож, 4 жил, 2 сар, 7 хоног гянданд ганцаарчлан хоригдсоны улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 53.699.225 18.010.625 Комиссын гишүүн Г.Далайжамц 3 2005 БЗД-ийн шүүхэд Иргэн Ч-д учирсан хохирлыг барагдуулах тухай 34.622.000 Прокуророос эрүүгийн хэргийг сэргээсэн тул нэхэмжлэлээс татгалзсан. Комиссын гишүүн Ж.Дашдорж 4 2006 ХУД-ийн шүүхэд "Фүүд лэнд” гэх тодотголтой хэрэгт холбогдож амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон 5 иргэний хохирлыг нэхэмжилсэн /1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан/ 258.276.000 74.878.000 Комиссын гишүүн Ж.Дашдорж 5 2006 Орхон аймгийн сум дундын шүүхэд Иргэн Б нь хилсээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон 1 жил, 6 сар цагдан хоригдсоны улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон /Б нь сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй болсон/ 43.719.619 16.250.587 Комиссын гишүүн Ж.Дашдорж 6 2009 ЧД-ийн шүүхэд Иргэн Э нь хилсээр хүчингийн гэмт хэрэгт холбогдож, 261 хоног цагдан хоригдсоны  улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 7.176.362 6.956.361 Комиссын дарга Д.Солонго 7 2010 ХУД-ийн шүүх Иргэн Д нь хилсээр 27 үйлдэл бүхий хулгайн хэрэгт холбогдон нийт 254 хоног цагдан хоригдсоны улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон /Мөрдөн байцаагч Х нь Д-ийн эмзэг байдлыг далимдуулан, хуурч мэхлэн эзэн холбогдогчгүй 27 эрүүгийн хэргийг хүлээлгэж, шагнал хүртсэн/ 2.464.000 1.664.000 Комиссын дарга Д.Солонго 8 2010 БГД-ийн шүүхэд Иргэн Ч нь төрөхийн хүндрэлээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болсон эхнэрээ, мөн хүүхдээ гудамжинд хөөж гарган, тэжээн тэтгэх үүргээсээ ноцтой зайлсхийсэн/хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийг сэргээж, нөхөн олговор гаргуулах тухай/ 13.500.000 13.500.000 Комиссын гишүүн Ж.Дашдорж 9 2010 БЗД-ийн шүүхэд Иргэн И нь хилсээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон 87 хоног цагдан хоригдож, нийт 535 хоног мөрдөн шалгагдсаны улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 45.300.000 6.500.000 Комиссын гишүүн П.Оюунчимэг 10 2011 БГД-ийн шүүхэд Иргэн С нь хилсээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон 14 хоног цагдан хоригдсоны улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 12.540.000 1.040.000 Комиссын гишүүн Ж.Дашдорж 2011 Нийслэл-ийн шүүхэд Давж заалдах гомдол гаргасан 3.040.000 Комиссын гишүүн Ж.Дашдорж 11 2011 БЗД-ийн шүүхэд Иргэн Г нь хилс хэрэгт холбогдож, улмаар ажлаасаа халагдсаны улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 16.500.000 1.739.900 Комиссын дарга Ж.Бямбадорж Нийслэл-ийн шүүхэд Давж заалдах гомдол гаргасан 3.739.900 Комиссын дарга Ж.Бямбадорж 12 2011 Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд Иргэн Г нь хилс хэрэгт холбогдон 14 хоног цагдан хоригдож, 76 хоног мөрдөн шалгагдсаны улмаас нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 14.665.640 14.665.640 Комиссын гишүүн П.Оюунчимэг 13 2011 БГД-ийн шүүхэд Иргэн Б нь хилсээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон 120 хоног цагдан хоригдож, нийт 3 жил, 8 сарын хугацаанд шалгагдсаны улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон 22.690.000 10.000.000 Комиссын гишүүн П.Оюунчимэг 14 2011 СБД-ийн шүүхэд Иргэн Ц нь үйлдвэрлэлийн осолд орсоны улмаас баруун гарын 3 хуруу тасарч, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон 20.000.000 Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосон. Комиссын гишүүн Ж.Дашдорж 15 2011 СБД-ийн шүүхэд Онцгой идэмхий, онцгой исэлдүүлэгч хорт бодис тээвэрлэх үүрэг гүйцэтгэж явсан гал тэрэгний машинист Ө нь 4-р зэргийн түлэгдэлт, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, машинист Д нь 3-р зэргийн түлэгдэлт, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсаны улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон Тус бүрт нь 250.000.000 Гурван шатны шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Комиссын гишүүн Ж.Дашдорж 16 2011 БГД-ийн шүүхэд Иргэн З нь үеэл дүү нараа гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг нь тогтоогдсон тул дүү нартайгаа уулзах, харилцах эрхийг хягаарлуулж, зан үйлийн сургалтад хамруулах тухай 2011.12.08-ны өдрөөс дүү нартайгаа уулзахыг 6 сарын хугацаатай хязгаарлаж, 2 сар зан үйлийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Комиссын гишүүн Ж.Дашдорж 17 2012 ХУД-ийн шүүхэд Иргэн Т нь хилсээр албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдон 450 хоног мөрдөн шалгагдсаны улмаас ажлаасаа халагдаж нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 11.844.000  3,454,000 Комиссын гишүүн Ж.Дашдорж 18 2012 БЗД-ийн шүүхэд Иргэн Х нь хилсээр залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдон  10 сарын хугацаанд шалгагдсаны улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон  6.885.800 2.885.800 Комиссын гишүүн П.Оюунчимэг 19 2012 Орхон аймгийн Сум дундын шүүхэд Иргэн Н нь хилсээр хулгайн хэрэгт холбогдон нийт 330 хоног цагдан хоригдсоны улмаас сэтгэцийн өвчтэй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсаны улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 57,613,680 41.131.060 Комиссын гишүүн Ж.Дашдорж