• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь референт Я.Хонгорзул 2019 оны 09 дүгээр сарын 05 болон 13-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны албан хаагчдад хүний эрхийн сургалт тус тус хийв. Уг сургалтуудыг хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд буюу хамтран ажиллах Санамж бичгийн төлөвлөгөөний дагуу захиалгаар явуулсан бөгөөд "ЛГБТ хүний эрх", "Истанбулын протокол" сэдвүүдээр хичээл заалаа. Сургалтад тус байгууллагын 18 албан хаагч хамрагдлаа.

uvs9.jpg