• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн лекцэд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран “Хүний эрхийн олон нийтийн лекц”-ийг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зочноор Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао оролцож, “Дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нь” сэдвээр лекц уншина. Арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болно.

Тус лекцээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, холбогдох олон улсын конвенцын ач холбогдол мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн ялгаварлан гадуурхалт, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээний талаар ярилцах болно.