• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" Говьсүмбэр аймагт эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Хүний эрхийн нээлттэй өдөрлөг нь иргэдэд хүрч үйлчлэх иж бүрэн цогц, төлөвлөгөөт ажлуудын нэг бөгөөд ХЭҮК байгуулагдсан цагаасаа жил бүр тогтмол 10-аас дээш аймагт очиж хүний эрхийн сургалт, хяналт шалгалтыг явуулж, эрх зүйн туслалцаа үзүүлдэг уламжлалтай билээ.

73342329_920730178312719_556039548610543616_n.jpg

73284854_1228563657335665_2285404539752284160_n.jpg

72725350_391304175148382_3990814909146333184_n.jpg

Энэ удаагийн нээлттэй өдрөөр сургалт, хяналт шалгалт, хууль зүйн зөвлөгөө, гомдол хүлээн авах зэргээс гадна химийн хорт болон аюултай бодисын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцаж байна. Ажиллагаа үргэлжилж байна.