• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан эрэлхэг зоригт хүмүүс юм.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: "Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ" гэсэн юм.

"Хүний эрх" тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.