• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын олон улсын хуралд оролцов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2012 оны 08 дугаар сарын 27-31-нд Бишкек хотноо зохион байгуулсан Олон Улсын Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын олон улсын хуралд оролцоод ирлээ. Тус хурлыг Бүгд Найрамдах Киргиз Улсын Омбудсмены 10 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд хуралд 15 орны төлөөлөгчид оролцсон.    Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн уг хуралд "Хүний эрхийн үндэсний байгууллагуудын үндсэн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Олон улсын хурлаар "Киргизийн олон улсын хурлын зөвлөмж”-ийг батлан гаргасан нь Хүний эрхийн Омбудсмен тогтолцоотой улс орнуудад ихээхэн дэвшилттэй зүйл болсон байна.