• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комисс уриалга гаргалаа

Монгол Улсын иргэн Т.Аятунгаа нь 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж өөрийн төрсөн охин Ч.Тэргэлсарыг 5 сартай байхад нь Филиппин улсад төрсөн эцэгт нь алдсан, хүүхдээ олж авч чадахгүй байгаа тул  хүүхдээ олоход туслалцаа үзүүлэхийг хүссэн гомдол гаргасан юм. Тухайн иргэний гомдлын дагуу ХЭҮК-оос шаардлагатай ажиллагааг явуулж, Гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар, Филиппин улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа эгзэгтэй үед иргэн Т.Аятунгаагийн нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамтад давхар оруулсан мэдээлэл цацахгүй байхыг хэвлэл мэдээллийн бүх байгууллагад хандан ХЭҮК-оос уриалж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс