• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны ажилтнууд нь төрийн захиргааны албан хаагчид байдаг бөгөөд Комиссоос ажилтнуудаа чадавхижуулахад цаг үргэлж анхаарал хандуулж ирсэн билээ. Хүний эрхийн салбарт мэргэшин ажиллаж буй ажилтнууддаа сар бүр дотоодын сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Наймдугаар сарын сургалтыг "Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй” төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2012 оны 08 дугаар сарын 12-16-нд амжилттай зохион байгууллаа. Комиссын ажилтнуудад зориулсан сургалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөрийн зөвлөх Б.Хишигсайхан, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, багш У.Туяа нар  удирдан явуулсан юм. Төрийн албан хаагчид нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ямар ажил мэргэжилтэй байхаас үл хамааран хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийн хамгаалагч байх шаардлагатай тулгардаг. Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад зориулсан "Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтын модулыг турших замаар ХЭҮК-ын ажилтнуудын сургалт явуулах ур чадварыг улам сайжруулахад чиглэгдсэн юм.