• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхэд суурилсан хандлага" цахим сургалтад цагдаагийн 253 алба хаагч хамрагдлаа

Ковид-19 цар тахлын хорио цээрийн үед Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс төлөвлөгөөт сургалтуудаа цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллаж байна. Комисс зарим хичээлээ видео хэлбэрт шилжүүлж эхэллээ. Тухайлбал Цагдаагийн ерөнхий газартай байгуулах хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2020 оны 05 дугаар сарын эхний 7 хоногт "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад тус албаны 253 алба хаагч хамрагдаж, сорилын шалгалтыг амжилттай давжээ. Сургалтыг цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн санг түшиглэн цахимаар зохион байгуулсан нь цагдаагийн алба хаагчдыг ажлын байрнаас нь холдуулахгүйгээр, цаг хугацаа, орон зай хэмнэсэн, үр дүнтэй сургалт болсныг хамтран ажиллагч байгууллагаас онцоллоо.