• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрх ба Үндсэн хууль" №03

ХҮНИЙ ЭРХИЙН ЦУВРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ №03 2012 оны 5 дугаар сарын 21  ХӨТӨЛБӨР 16:00 – 16:10              Нээлт                                     П.Оюунчимэг ХЭҮК-ын гишүүн                                                                          16:10 – 16:15              Илтгэгчийн танилцуулга                                     П.Бадамрагчаа ННФ-ын менежер 16:15 – 17:00              "Хүний эрх ба Монгол Улсын Үндсэн Хууль ” илтгэл Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор 17:00 – 17:20              Асуулт хариулт 17:20 – 17:40              Хэлэлцүүлэг  17:40 – 17:50              Хаалт   Илтгэгч: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Жамсрангийн БЯМБАДОРЖ Төрсөн огноо, газар: 1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Боловсрол: 1972 онд Ховд аймгийн дунд сургууль 1975 онд Хууль цаазын дунд сургууль 1985 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Эрдмийн зэрэг цол: М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Ажилласан байдал: 1975-1979 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, 1985-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, 1990 оноос 1992 оны I сарын 25-ны өдөр УБХ-ын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш, 1992 оны I сараас VI сард Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000 оноос 2004 оны VII сард Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Монгол Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн ахлагч, 2004 оны IX сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон. 2005-2010 оныг хүртэл Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга,  2010 оны XI сард УИХ-аас Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байна. Эрдэм шинжилгээний 30 шахам бүтээл бичиж, гадаад дотоодын ном хэвлэлд хэвлүүлсэн. Гавъяа, шагнал: 1997 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2001 онд "Алтан гадас” одон, 2006 онд Монгол Улсын Гавъяат хуульч цолоор шагнагдсан.