• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Билэгтэд Комиссын гишүүн зөвлөмж хүргүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Билэгтэд Комиссын гишүүн П.Оюунчимэгийн гарын үсэг бүхий зөвлөмжийг 2013 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүллээ. Тус зөвлөмжид "2013 оны 1 дүгээр сарын 5-наас 8-ны хооронд Сэлэнгэ аймгийн төвд 7 залуу нэгэн эмэгтэйг зочид буудлын өрөөнд хорьж, зодон бүлэглэн хүчиндсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах Зөвлөмжийг өгч байна.  Үүнд: Энэ гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг явуулахдаа хохирогчийн талаарх хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг олон нийтэд зарлаж, мэдээлэхгүй байх Эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрчимжүүлэх ажлыг аймаг орон нутагт зохион байгуулж, тогтмолжуулах Эмэгтэйчүүдийг хил дамнуулан худалдах, ашиг олох зорилгоор тэдний биеийг үнэлүүлж гэмт хэрэг үйлдэх бүх хэлбэрийг таслан зогсоох үр дүнтэй, зохистой арга хэмжээ авах Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоох үр дүнтэй, зохистой арга хэмжээ авах Дээрх чиглэлээр цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тусгай төлөвлөгөөний дагуу хэв журмын байцаагч, мөрдөн байцаагч нарын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, практик чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах Тиймээс Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүний эрхийг сахин хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, дээрх зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн байна.