• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлд Комиссоос гомдол шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Комиссоос талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулдаг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?  Энэ нь эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргааны талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд талууд сэтгэл хангахуйц, санал нэгдсэнээр маргааныг шийдвэрлэх ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго Зуучлалыг амжилттай явуулахад эвлэрүүлэн зуучлагч туслах үүрэгтэй, харин талууд харилцан ярилцаж, тохиролцоонд хүрч эвлэрэх нь чухал бөгөөд асуудлаа амжилттай шийдвэрлэж эвлэрэх нь хамгийн эцсийн зорилго юм. Талууд харилцан тохиролцож, зөв шийдэлд хүрч чадахгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх иргэдэд нээлттэй үлдэнэ.  Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь шүүхтэй харьцуулахад харьцангуй богино хугацаанд, бага зардлаар явагддаг. Түүнчлэн, шүүх ажиллагаанаас ялгаатай нь хаалттай явагддагт оршино. Эвлэрүүлэн зуучлагч нь эрх зүйн мэдлэгтэй байх ба төвийг сахисан, шудрага ёсны үүднээс эвлэрлийн санал боловсруулна. Маргааны талуудын харилцан яриагаар дамжуулан шийдэлд хүрнэ. Харилцан ярилцаж шийдэх тул талууд өөрсдийн хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрэх боломжтой. Харилцан яриа ямар нэг хэмжээнд үр дүнд хүрсэн тохиолдолд, агуулгыг бичгээр боловсруулж болох ба шүүхийн шийдвэртэй адил хэмжээнд хүчин төгөлдөр болгож ч болно.   Заавал өмгөөлөгчийн тусламж авах шаардлагагүй; Талуудын хоорондын харилцааг хадгалж үлдэх боломжтой; Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог: 1. Ажиллагааны хувьд харьцангуй хялбар /Өргөдөл гаргахад эрх зүйн болон бусад онцгой мэдлэг шаардагдахгүй./ 2. Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой. /Талуудын аль аль нь сэтгэл ханамжтай байдлаар шийдлийг олох хүртэл ярилцсанаар маргааныг шийдвэрлэдэг./ 3. Хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй. 4. Нууцыг чанд хадгална. /Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хаалттай явуулдаг тул бусдад мэдэгдэхийг хүсэхгүй зүйлээ ч гэсэн санаа амар ярих боломжтой./ 5. Маргалдагч талууд ажиллагааны явцыг хянах боломжтой. ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ШАТ ДАРААЛАЛ