• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр орон нутгийн хууль сахиулах байгууллагын албан хаагчдад сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байгаа билээ. ХЭҮК-ын гишүүн болон Ажлын алба Улсын Ерөнхий Прокурорын газрын хүсэлтээр Хэнтий аймаг дахь прокуроруудад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг аймгийн Цагдаагийн байгууллагын удирдлагууд ч мөн дэмжиж, албан хаагчдаа хамруулсан юм.

69948295_893734021000777_8397561018242301952_n.jpg

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, ангид байх эрхийн асуудлаар хүний эрхийн сургалтыг Сүхбаатар, Дорнод аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Ажлын хэсэг мэдээллээ.