• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрх” сэтгүүлд өгүүлэл, нийтлэл, орчуулгын материал хүлээн авч байна

Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургал, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлийн түүхээс:

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газартай хамтран “Монгол Улсад Хүний эрхийг хангах хөтөлбөр боловсруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр “Хүний эрх” сэтгүүлийг 2002 онд эрхлэн гаргасан байдаг. Төсөл өндөрлөсөн ч уг сэтгүүлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тасралтгүй эрхлэн хэвлүүлсээр ирсэн түүхтэй. Манай сэтгүүл нь 2018 онд ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаараар олон улсын хэвлэлийн дата санд бүртгэгдэж, дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэж ашиглах, захиалах боломж бүрдсэн юм.

Хүний эрх” сэтгүүлийн гол зорилго нь:

  • Хүний эрхийн талаарх эрдэмтэн, судлаачид, ажилтнуудын судалгааны үр дүн, үзэл бодлыг нийтэд хүргэх
  • Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хүний эрхийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол, шийдвэр, олон улсын гэрээ, конвенциудыг олон түмэнд хүргэх, сурталчлах
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулсан, оролцсон арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа
  • Хүний эрхийн холбогдолтой ухагдахуун, ойлголт, нэр томьёоны тайлбар, ном бүтээлийн тухай танилцуулга, танин мэдэхүйн хийгээд лавлагаа мэдээллийн материалиудыг хэвлэн нийтийн хүртээл болгох
  • Үйлс зорилго нэгтэй, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг хүлээн авах, хүргэх зэрэг болно.

Сэтгүүлийн хэвлэл нийтлэлийн үндсэн шаардлага:

  • Асуудал дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Ярилцлага
  • Орчуулгын материал
  1. Агуулгад тавигдах шаардлага:
  • Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх
  • Тодорхой сэдэв, чиглэлээр асуудлыг хөндөж үзсэн байх
  • Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх.

2. Техникийн шаардлага:

  • Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;
  • Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  • Шинэлэг, сонирхолтой байх;
  • Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  • Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;
  • А4 хэмжээтэй, 8-18 хуудас;
  • Arial үсгийн фонтоор, 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1-1,15 байх;
  • Нийтлэлийн нэр болон хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх /А5 хэмжээгээр 1-2 хуудас/;
  • Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;

"Хүний эрх" сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэх асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Засгийн газрын XI байрны 513 тоот. Утас: 51-262902, 99178392

Сэтгүүлийн нийтлэлд тавигдах шаардлага
Үзэх