• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Скайтел” компанийн удирдлага, ажилтнуудад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, үүрэн холбооны “Скайтел” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдах ажилтнууд болон нийт боловсон хүчний хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ удаагийн сургалтаар “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендэр ба Хүний эрх”, “Хөдөлмөрлөх эрхийн үндсэн асуудал” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголт олголоо.

Скайтел компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах Санамж бичгийг 2020 онд байгуулж, үүрэн холбоо, IPTV, Sky Go үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсад хүний эрхийн түгээмэл соёлыг түгээх, иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн сэдэвт кино, цахим сургалт, зураг хуудас зэргийг үнэ төлбөргүй байршуулах зэргээр хамтран ажиллаж байна.