• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймагт Тогтвортой хөгжлийн боловсрол II төсөл хэрэгжиж байна

"Тогтвортой хөгжлийн зорилт II" төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 3 дугаар сургууль, Батцэнгэл, Тариат сумын Ерөнхий боловсролын сургууль тус тус хамрагдаж байна. Дээрх төслийг хэрэгжүүлэх, дэд төсөлд хамрагдах арга зүйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2, 3 дугаар сургууль, Батцэнгэл, Их-тамир сумын сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, багш, төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн хамрагдлаа.