• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Судалгааны баг Архангай аймагт ажиллав

Канад улсын санхүүжилтээр хэрэгжиж буй "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй сорилт, бэрхшээлийг тодорхойлох фокус бүлгийн ярилцлагыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Ярилцлагад Хүний эрхийн Үндсэний комиссын Архангай аймаг дахь ажилтан, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Фокус бүлгийн ярилцлагаар гэр бүлийн хэргийг илрүүлэн шийдвэрлэхэд тулгарч буй нийгэм, соёл, эдийн засаг, институцийн болон хууль эрх зүйн хүчин зүйлс, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх асуудлаар нарийвчлан ярилцав.