• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс ангид байх эрх сэдэвт сургалт зохион байгуулагдав

Аймгийн Прокурорын газрын Тамгын газрын дарга Ж.Ундармаагийн хүсэлтийн дагуу тус газрын албан хаагч нарт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд 9 албан хаагч хамрагдаж, сургалтын сэдэвтэй холбоотой асуулт хариулт явагдав.

Мөн Тамгын газрын дарга Ж.Ундармаад Эрүү шүүлтээс ангид байх эрх гарын авлага, Хүний эрхийн Олон Улсын билл, Хүний эрх сэтгүүл, Шинэ өдөр, Жендэр ба хүний эрх ном, Ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин гарын авлага зэргийг өгөв.

Жич: Covid-19 халдвараас хамгаалж хүн бүр маск зүүж, гараа ариутгаж халдвар хамгаалалтын дэглэм зөрчөөгүй болно.