• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” ОХИДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас Баянхонгор сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран бага насны охидын эсрэг хүчирхийлэл, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр охидын дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зорилгоор “Бидний дуу хоолой” зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл болох 150 охидыг оролцуулан 5 бодомжийн хүрээнд санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа. Тэднээс гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэв.