• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогч хамгааллын асуудлаар хяналт шалгалтыг хийж байна

Булган аймгийн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, дуудлага мэдээлэл, түүний шийдвэрлэлт, хамтарсан багийн үйл ажиллагаа, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ санхүүжилт, үйлчилгээ авч буй иргэдийн хуулиар баталгаажуулсан эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах хяналт шалгалтын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан хийж байна.