• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МАЛ АЖ АХУЙН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ АШИГЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МАЛ АЖ АХУЙН ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ АШИГЛАЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ асуудлыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор баталжээ. Тогтоолд түүхий ноолуур, ноос, арьс шир (адууны ширийг дэл, сүүлгүй)-ийг экспортлох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, боловсруулах үйлдвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдээр хангах, малчдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор зарим суманд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах нэгдсэн бүтэц бүхий загвар хоршоо байгуулж, кластерын тогтолцоог бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан), аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов. дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalinfo.mn/law/details/15399?lawid=15399