• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 19 ДЭХ ИЛТГЭЛИЙН ХЭСГЭЭС

Олон жил орон нутагт амьдарсны хувьд хэлэхэд сүүлийн үед боловсролын системээс шалтгаалж гэр бүл салах боллоо.Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, түүнээс өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх,

мал аж ахуйгаа эрхлэх үндсэн ажил нь болохоор хөдөө их амьдарч байна. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын охин, эхнэртэй уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд олны дунд ороод ирсэн эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй дэмий сэлгүүцэх, баар цэнгээний газраар явах, мал

аж ахуйн ажлаас хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо таарамжгүй болж салж байна.. Тохиолдол 1.1

та мэдээллийг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл http://nhrcm.gov.mn/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/%D0%B8%D0%BB%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB/ холбоосоор холбогдоно уу.