• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ" ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Хүүхэд хамгаалагч" төслийг Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжын үйлчилгээний газар хамтран хэрэгжүүлэхээр Цагдаагийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/22 дугаар тушаалаар томилогдсон 2 ахмад ажилтантай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамтран ажиллах дөрвөлсөн гэрээг байгуулан "Хүүхэд хамгаалагч" үнэмлэх гардууллаа. Эх сурвалж Булган аймгийн Цагдаагийн газар