• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 729 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 51 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг юм.
2018 онд аймгийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамтдаа хөгжих, суралцах, нөхөн сэргээх тэдний эцэг, эхчүүдэд урам дэм өгөх төв байгуулахыг санаачилсан.
Уг санаачилга биелэлтээ олж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв ашиглалтад оржээ.
Найрамдал хотхоны гуравдугаар байрны 2-р орцын 2 өрөө байрыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын нийт 22 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засварлаж шаардлагатай тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлээр хангаж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд хүлээлгэн өгөөд байна.