• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХАМТАРСАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгавар, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цахим шуурхай хурлаас өгсөн Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/359 тоот чиглэлийн дагуу Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалтуудыг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон нутгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-д хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.