• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн албан хаагчдад зориулан "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа

Хүний Эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ахлах мэргэжилтэн А.Наранбаатар нь 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ний өдрийг хүртлэх 10 хоногийн хугацаанд Алтай, Баян-Уул, Бугат, Бигэр, Дэлгэр, Дарив, Жаргалан, Халиун, Хөх-морьт, Төгрөг, Тонхил, Цогт, Цээл, Чанадмана, Эрдэнэ зэрэг нийт 15 сумдын төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад зориулан “ Хүний эрхийн тухай ойлголт ”, “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн 3 сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж ажиллалаа.

Тус сургалтад нийт 425 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтын үеэр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дүгээр илтгэлийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын үр дүн цаашид анхаарах асуудлаар төрийн байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл өгч мөн тус илтгэл 1 ширхэг, 2018-2019 оны Хүний эрх сэтгүүлийг тус бүр нэгийг, гарын авлага богино хэмжээний шторкийн хамт өглөө.