• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бэлгийн дарамт нь жендэрийн ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр бөгөөд хүний эрхийн ноцтой зөрчил юм

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 19 дэх илтгэл"-ээс

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх хэсэгт "ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах", Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах"-ыг хориглоно гэж тус тус заасан байна.

Хяналт шалгалтад хамрагдсан төрийн 160 байгууллагаас 103 нь ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаар хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэмдээ тусгасан байх боловч энэ төрлийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариуцлага тооцох механизмыг тусгаагүй зөрчил нийтлэг байна.

Ашигласан эх сурвалж: "Монгол Ул дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ээс 104 хуудас

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...