• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дарханы мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э. Болортуяа Дархан-Уул аймгийн RGB телевизийн "ДАРХАН ХОТЫН МЭДЭЭ" нэвтрүүлэгт оролцож Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон үйл ажиллагааг сурталчлах, иргэдээс хүний эрхийн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авах, үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх тухай, мөн жил бүрийн 06 дугаар сарын 12-ны өдөр Дэлхий нийтээрээ “Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг өдөр” болгон тэмдэглэдэг тухай, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг танилцуулж ажиллалаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажилтан нь орон нутгийн иргэдэд Даваа-Баасан гариг 08:30-17:30 цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.

Байршил: Дархан сум Малчин баг Дархан сумын Засаг даргын Тамгын газрын хажуу талд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын өргөтгөлийн 1 давхарт 1 тоотод байрлаж байна.

Холбоо барих утас: 7037-0722, 7000-0222

Цахим хаяг: www.nhrcm.gov.mn

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...