• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дархан-Уул аймгийн мэдээ

104410078_881297239042012_3559820670730701585_n.jpg

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар бүлэг 29 дүгээр зүйл 29.3 дахь хэсэгт "Комиссын Тамгын газар нь орон нутагт Комиссын чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны ажилтантай байна" гэж заасан. Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ахлах шинжээч Э. Болортуяа орон нутгийн RGB телевизийн "Дархан хотын мэдээ" цагийн хөтөлбөрөөр орон нутгийн иргэд, олон нийтэд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчлийн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, цахим хаяг, холбогдох утас, байршлын талаарх мэдээллийг хүргэж ажиллалаа.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Холбогдох утас: 70370722, 70000222