• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ээс

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хүн бүр амьдарч буй орчин, гэр бүлдээ айх аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийг баталгаажуулсан болно.

Монгол улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн батлахдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл эс үйлдэхүйг "Гэр бүлийн хүчирхийлэл" хэмээн тодорхойлж, иргэний эрх зүйн маргаан бус гэмт хэрэг, зөрчил болохыг хуульчилжээ.

93823058_3096811100378520_8551556769992671232_o.jpg

94362996_3101635873229376_3694847901030154240_o.jpg

94675327_3108757692517194_5548709636007264256_o.jpg

Таны болон бусад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн гомдол, мэдээлэл хүлээн авах, хууль зүйн туслалцаа үзүүлж байна.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Байршил: Дархан сум 8-р баг Дархан сумын ЗДТГ-ын хажуу талд ШШГГ-ын өргөтгөлийн байр 1 давхарт 1 тоот.

Холбоо барих утас: 7037-0722, 7000-0222

Цахим хуудас: www.nhrcm.gov.mn