• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН ХҮРЭЭНД ИЛТГЭХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Дархан-Уул аймгийн Мэтгэлцээний Нэгдсэн танхимын гүйцэтгэх захирал Х. Эрдэнэпил, Карьер хөгжлийн Дархан салбарын захирал Ү. Оюунзаяа , Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь мэргэжилтэн Э. Болортуяа нар хамтран "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдийн үзэл бодол, тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэлийг бадраах зорилгоор "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая" илтгэх ур чадварын тэмцээн, сургалт хөгжүүлэлтийн үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн ЕБС-иудын сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд бусдыгаа манлайлан оролцсон болон өөрийн сурч боловсрох, хөгжих эрх чөлөөнд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн нийт сурагч охид, хөвгүүд, дүү нартаа халуун талархал илэрхийлье. Уг тэмцээний:

Тэргүүн - ОИЦ сургуулийн сурагч С.Баярцэцэг
Дэд - Шарын гол сумын 2-р сургуулийн сурагч Т.Билэгзаяа
Гутгаар - Од цогцолбор сургуулийн сурагч Н.Намсрай
Гутгаар - Шарын гол сумын 2-р сургуулийн сурагч А.Номин
Гутгаар - Од цогцолбор сургуулийн сурагч Э.Энхмаа
Тусгай байр - Од цогцолбор сургуулийн сурагч А.Саруулсанаа
Тусгай байр - Шарын гол сумын 2-р сургуулийн сурагч Сансармаа
Тусгай байр - ОИЦ сургуулийн сурагч
Д.Мөнхжаргал нар тус тус шагналт байруудыг эзэлсэн амжилт үзүүллээ.

Илтгэгч хүүхдүүдийн хамгийн их сонгон хэлэлцүүлсэн сэдэв бол "Охидын эрхийг хамгаалахад хөвгүүдийн оролцоо" гэсэн илтгэл байснаараа онцлог байв.

Сурагч охид, хөвгүүд, хүүхдүүд нартаа ирээдүйн их үйлсийг бүтээх сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

72900797_1177575725767723_1792582915419275264_n.jpg

72379354_1177575315767764_6815769604447535104_n.jpg

72369501_1177575239101105_3659602235463041024_n.jpg

71835695_1177575115767784_2094845392108650496_n.jpg