• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Олон улсын охидын эрх"-ийг хамгаалах өдрийг угтан "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая" илтгэх урлагын ур чадварын тэмцээнд хүүхэд, сурагч та бүхнийг урьж байна

Нэгдсэн Үндсэний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ны өдрийг "Олон улсын охидын эрх"-ийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн 193 орон, цаашлаад төр болон төр бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж орсон анхны орнуудын нэг бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу Монгол улсын хүүхдүүдийн эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд цаг алдалгүй ажиллаж, хүчин чармайлтаа сайжруулаасай хэмээн хүүхдүүд чин сэтгэлээсээ хүсч байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь ажлын хэсэг Дарханы Мэтгэлцээний Нэгдсэн танхимтай хамтран уг өдрийг тохиолдуулан ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчид, их дээд сургуулийн дэргэдэх Лицей сургуулийн сурагчид мөн оролцоход нээлттэй МСҮТ, Коллежид суралцагч бол 18-аас доош насны сурагчдын дунд "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая" илтгэх ур чадварын тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дархан-Уул аймгийн бүх хүүхэд, сурагч та бүхнийг "Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая" илтгэх ур чадварын тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

72537626_1174895116035784_2387252636840624128_n.jpg

71780826_1174895492702413_4074234821985959936_n.jpg