• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд ШШГЕГ-ын харъяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй ялтануудад "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвээр 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын агуулга нь 1955 онд Женев хотод зохион байгуулсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон Гэмт хэрэгтнүүдтэй харьцах Анх дугаар чуулганаар “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийг цаашид Наад захын жишиг дүрэм”-ийг баталсан. Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийг танилцуулах, хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хангах талаар хүний эрхийн боловсролыг түгээх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллалаа.

Тус сургалтыг зохион байгуулахдаа 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүчин төгөлдөр болсон КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хууль, эрх бүхий байгууллагаас баталсан журам, зөвлөмжийг сахин зохион байгууллаа.

Мөн тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангийн номын санд "Хүний Эрх" гэсэн буланг нээж Хүний эрхийн Үндэсний Комиссын "Хүний Эрх" сэтгүүл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл, 18 дах илтгэл, хүний эрхийн брошур, гарын авлагуудыг тус тус байршуулан хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээн ажиллалаа.

Хүний эрх, эрх чөлөөг, орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Холбоо барих утас: 7037-0722, 7000-0222