• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн улс бүр жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг "Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид 2001 онд нэгдэн орсон. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын өдрийг Монгол улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гишүүн улс бүр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн тэргүүнд устгахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ”, тус конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллага, ажил олгогч болон ажилчдын байгууллагатай зөвшилцөн, бусад зохих бүлгийн санал бодлыг харгалзан боловсруулах буюу хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаалын хавсралт Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт

103511920_2969954043125180_6219775606224993709_n.jpg

Хүүхдийн эрхийн асуудлаар болон хүний эрхийн зөрчлийн асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авах утас, хууль зүйн зөвлөгөө өгөх утас: 7037-0722, 7000-0222 хандана уу.

Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт...

Зургийг Зохистой хөдөлмөр ILO цахим хуудаснаас ашиглав.