• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Замын-Үүд суманд ажиллалаа

Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын Олон Улсын сургагч багш Д.Хатантуул нартай хамтран Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа. Тус суманд Замын-Үүд сум дахь Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэрэг, Гадаадын иргэн харьяатын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хандлага, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл хүргэж орон нутгийн удирдлагын зүгээс тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чиглэл өглөө. Мөн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн газрын дэргэдэх баривчлах, саатуулах байр, түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцлаа. Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ "Хүний эрхэд суурилсан хандлага, Жендэрийн тухай ойлголт" сэдвээр 40 гаруй төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл, жендэртэй холбоотой гарын авалага, сэтгүүл тараах материалыг түгээж мэдээлэл солилцлоо. Цаашид хамтын ажиллагаанд тулгуурлан иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсрол олгоход чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.