• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оноос хойш 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа “Автомашингүй, архигүй, тамхигүй өдөр” өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” нэртэйгээр 2020 оны 09 сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Дээрх өдөрлөгийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нэг цэгээс хүргэх, хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэхээр хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөниий аюулгүй байдлыг хангах талаар нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг иргэдэд хүргэхээр олон талт арга хэмжээг зохион байгуулсан ба Комиссын орон нутаг дахь ажилтан тус өдөрлөгт оролцож иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.