• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр

1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагджээ. Энэ нь Монгол улсад залуучуудын хөдөлгөөн бий болох эхлэл болсон гэж үздэг бөгөөд жил бүрийн 08-р сарын 25-ны өдрийг МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР болгон тэмдэглэж иржээ. Орон нутгийн хувьд 14-34 насны 22901 залуучуудын ажиллаж амьдарч байна. Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа болон залуучуудын оролцоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Орон нутагт сонирхлын бүлгүүд бий болж өөрсдийн санаачлагаар дуу хоолойгоо илэрхийлж задгай талбайд дуу дуулах, нийтийн бүжиг бүжиглэх, өглөөний дасгал хөдөлгөөн хийх, гэрэл зураг сонирхогчид, унадаг дугуйн зэрэг маш олон бүлгээр дамжин залуучууд хөгжиж байна. Залуучуудын хөгжил оролцоо нь зөвхөн аль нэг бүлэг төрийн бус байгууллагаар хязгаарлагдахгүй. Харин өөрийн хүсэл сонирхол боломжид тулгуурлан хүн бүр өөрийнхөө төлөө алхам хийх нь чухал.

Та бүхэндээ "МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР"-ийн мэнд хүргэе.