• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

НӨХӨН ҮРЖИХҮЙН ТАЛААРХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийх удирдамж”-ийн хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн 18 эмэгтэйгээс судалгаа авч ажилласан. Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын байгууллага, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас холбогдох мэдээллүүдийг авч ажиллав.

Судалгааны ажлын хүрээнд гарсан үр дүнг Комиссоос жил бүр Улсын их хуралд өргөн барьж танилцуулдаг илтгэлт оруулан ажиллана