• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Дундговь аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдаан боллоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл, мэдээг танилцуулав.

Онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах, ажиглах байрны хэрэгцээнд шаардлагатай эм, эмнэлгийн материалын зардлыг шийдвэрлэжээ. Мөн аймгийн хэмжээнд гудамж талбайд ариутгал, хадваргүйтгэл хийхэд шаардлагатай зардлыг судлан, танилцуулж, ариутгал, халдваргүйтгэл хийх үүрэг, чиглэл өгчээ. Түүнчлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор хүүхдийн хөл, хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн газраар явуулахгүй байх талаар сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг хяналт, эргүүлээр ажиллуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм.